Skip links

Монголын аялал жуулчлалын салбарын форум зохион байгуулагдаж байна.

Монголын аялал жуулчлалын салбарын форум зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн Газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбоотойгоор БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газраас Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын хөгжлийн төв аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд салбарын бодлого, хоорондын уялдаа холбоог сайжруулах, ойлголцлын зөрүүг арилгах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай онол, практикт суурилсан сургалт зохион байгуулагдаж байна..

Уг сургалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирж УИХ-ын нэгдсэн чуулганаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл өгч, тур операторуудын төлөөллийн асуултад хариуллаа. Форумд БОАЖЯ-ны аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга Т.Мөнх-Од, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон 11 аймгийн БОАЖГ, салбарын 40 гаруй төлөөлөл оролцлоо.

Leave a comment