"ДОТООДЫН АЯЛАГЧДЫН АЯЛЛЫН ЧИГ ХАНДЛАГА, ЗАН ТӨЛӨВИЙН СУДАЛГАА 2025"-ЫН ҮР ДҮНГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА


Шинэ оны босгон дээр хуучин онд аялсан "Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага, зөн төлөвийн судалгаа 2025"-ын үр дүнгийн мэдээллийг М.Дархижав /Магистр/, Б.Ербахыт /Доктор/, Б.Мөнхтогтох /Докторант/ Б.Сайханбаяр /Докторант/ , Р.Энхбаяр /Докторант/ нар боловсруулсан юм.

Уг судалгаа нь дотоодын аялал жуулчлалын өнөөгийн байдал, аялагчдын зан төлөв, хэрэглээний хэв шинж, тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь харуулахыг зорьсон болно. Дийлэнх нь 18–45 насны, хөдөлмөрийн идэвхтэй иргэд бөгөөд гол эрэлт энэхүү сегментэд төвлөрч байна. Аяллын давтамж жилд 1–2 удаа, аяллын хугацаа ихэвчлэн 6–8 өдрийн хооронд төвлөрсөн нь дотоодын аялал нь богино хугацааны, амралт–стресс тайлах шинжтэй хэвээр байгааг илтгэж байна.

Аялагчдын ихэнх нь аяллаа өөрсдөө төлөвлөж, гэр бүл болон найз нөхдийн хүрээнд, хувийн автомашинаар аялж байгаа нь авто болон майхантай аяллын эрэлт өндөр байгааг харуулж байна. Байгалийн сайхныг үзэх, амрах, шинэ мэдрэмж авах нь аяллын гол зорилго бөгөөд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв зэрэг дэд бүтэц харьцангуй хөгжсөн аймгуудад аяллын урсгал их байжээ. Энэхүү чиг хандлагыг бодлогоор тууштай дэмжсэн нөхцөлд дотоодын аялал жуулчлал нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийн чухал тулгуур салбар болж хөгжих бүрэн боломжтой юм. Судалгааг бүтнээр нь үзэх бол ЭНД дарна уу