Skip links

Монгол улсад аялал жуулчлалын салбарт ковид-19 цар тахлын нөлөөллийг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх арга хэмжээний санал

 

  1. Аялал жуулчлалын өртгийн сүлжээнд эрүүл ахуй, хадваргүйтгэлий заавар, журам боловсруулах;
  2. Эрүүл ахуй, халдваргүйтгэлийн заавар, журам хэрэгжилтэнд нь хяналт тавих;
  3. Контактгүй аялал хийхэд шаардлагатай дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагуудад дэмжлэг үзүүлэх;
  4. Орон нутгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөөг дахин хянах;
  5. Байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх – хог хаягдал, ус, хөрс;
  6. Дотоодын аялал жуулчлалыг дэмжих, аялагчид орон нутагт худалдан авалт хийх соёл бий болгох;
  7. Монгол Улсын музей болон үзмэр үйлчилгээ, байгалийн, тусгай сонирхолын аяллыг виртуал хэлбэрээр сурталчилан таниулах ажиллагааг зохион байгуулах;
  8. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох төсөл хэрэгжүүлэх – өвлийн аялал жуулчлал (цана, чарга, морин аялал – төрөл бүрийн зайнд);
  9. Нислэгийн эрүүл ахуйн, халдваргүйтгэлийн журмыг ДЭМБ, иргэний нийсэхийн олон улсын байгууллагаас гаргасан удирдамжид нийцүүлэх, хэрэгжүүлэх;
  10. Нисэх буудалд контактгүй үйлчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэх;
  11. Аялал жуулчлалын өртгийн сүлжээнд ажиллаж буй хүний нөөцийн чадавхийг эрүүл ахуй халдваргүйтгэл, үйлчилгээний стандарт нэвтрүүлэх талаар бэхжүүлэх;
  12. Шинэ нөхцөлд байдалд дасан зохицох сургалчилгааг идэвхижүүлэх;
  13. Аялал жуулчлалын биенес эрхлэгчид өвчтэй, өвчилсөн аялагчийг тусгаарлах өрөө бэлтгэх;
  14. Аялалчдыг QR системд бүртгэдэг болох;
  15. Авто замаар хил дамжин ирэх боломжтой хөрш орнуудын эрэлтийг нэмэгдүүлэх ба аюулгүй байдлыг ханган ажиллах;
  16. Үндэсний хэмжээнд явуулж буй судалгааны үр дүнг оролцогч болон сонирхогч талууд нээлттэй хуваалцах боломж олгох;
  17. Төр засгийн бодлогод Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан судалгааны давтамжийг нэмэгдүүлэх, нэгдмэл байдлаар авах;
  18. Дижитал ур чадварыг хөгжүүлэх сургалтаар бизнес эрхлэгчдийг дэмжих;
  19. Аялал жуулчлалын салбарын ЖДҮ эрхлэгчдэд зориулсан санхүүгийн сан, зээлийн шугам ба зээлийн хөнгөлөлттэй нөхцөл бий болгох;
  20. Аялал жуулчлалын салбарт ажиллаж буй бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүдэд шинэ нөхцөл байдлын талаархи нээлттэй удирдамж өгөх;
  21. Виртуал аялал жуулчлалыг сурталчлах кампанит ажил өрнүүлэх;
  22. Агаарын тээврийн компаниудад олгох урамшууллын хөтөлбөр хэрэгжүүлэх;
  23. Аялал жуулчлал, зочид буудал, нисэхийн чиглэлээр ажлын байраа хадгалж үлдэхэд нь бизнес эрхлэгчдэд туслах зорилгоор татаас олгох;
  24. Аялал жуулчлалд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой сан байгуулах;
  25. Хямралын менежментийн стратеги боловсруулах;
  26. Гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор улс орнуудын хооронд аюулгүй байдлын коридор байгуулах;
  27. Дотоодын аялал жуулчлалыг сурталчлах кампанит ажил хэрэгжүүлэх:
  28. Бүтээгдэхүүн хөгжүүлэх санаачлагуудыг дэмжих:
  29. Хөрш зэргэлдээ зах зээл дээрх хэрэглэгчдийн сонирхол, хүсэл эрмэлзэл, чиг хандлагыг ойлгох, тодорхойлох;
  30. Аялал жуулчлалын салбарт хүн хоорондын зай барих арга хэмжээнд дасан зохицох шинэлэг шийдлүүдийг хайх, хэрэгжүүлэх;
  31. Дунд сургуулийн сурагчдад хариуцлагатай аялах дадал олгох, аялал жуулчлалын салбарт мэргэжлээ сонгох сэдэл төрүүлэх сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх;
  32. Төв болон орон нутгийн байгууллагуудын түншлэлийг өргөжүүлэх;
  33. Орон нутгийн иргэдтэй байнгын зөвлөлдөх, мониторинг хийх механизмыг боловсруулж, хэрэгжүүлэх;
  34. Эдийн засгийн үзүүлэлтээс гадна аялал жуулчлалын нийгэм, байгаль орчинд үзүүлэх нөлөө, нэг зочинд ногдох өртөг, оршин суух хугацаа зэрэг үзүүлэлтүүдийг багтаасан гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдийг тодорхойлох;
  35. Аялал жуулчлалын шинэ чиг хандлагад хариу өгөх (эрүүл мэнд, гадаа ил агаарт, ганцаарчилсан эсвэл гэр бүлийн аялал);
  36. Дотоодын эрэлт хэрэгцээг хангах зорилгоор томоохон аялал жуулчлалын операторууд, тур операторуудтай хамтран ажиллах.

Leave a comment