Skip links

Аюулгүй аяллын шошго

Та энд дарж аюулгүй аяллын шошго хүссэн өргөдлөө татаж авна уу.
"Аюулгүй аяллын удирдамж & шошго - гарын авлага
ДАЖЗ-ийн “Аюулгүй аяллын шошго” хэрэглэх гэрээ

Танилцуулга

Аялал жуучлалын салбарыг хурдан бөгөөд тогтвортой сэргээх үүднээс Аялал жуулчлалын хөгжлийн төв /АЖХТ/ нь Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл /ДАЖЗ/-тэй хамтран ажиллаж, Монгол Улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд “аюулгүй аяллын шошго” олгох эрх бүхий байгууллага боллоо.

Аюулгүй аяллын шошго нь Ковид-19 цар тахлын эсрэг ДАЖЗ-с боловсруулсан “Аюулгүй аяллын удирдамж” болоод өөр бусад үндэсний хэмжээний эрүүл ахуйн аюулгүй байдлын дүрмийг даган мөрдөж буй аялал жуучлчлалын байгууллага, зорин очих газруудыг жуулчид, аялагч нарт таниулах тэмдэг болгон бүтээсэн юм. Энэхүү шошгийг олгох ажил нь жуулчид, аялагч нарын итгэлийг сэргээхийн сацуу аялал жуулчлалын салбарт ажиллаж буй хүмүүсийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж буй билээ.

Бүтнээр “Шинэ хэвийн байдалд мөрдөгдөх олон улсын удирдамж” гэж нэрлэгдэх энэхүү баримт бичиг нь Ковид-19 цар тахлын эсрэг олон улсад мөрдөгдөж буй дүрэм, протоколын цогц эх сурвалж юм. Аялал жуулчлалын бизнес эрхлэгчдийг үйлчилгээний төрлөөр ангилж, тус бүрт тохируулан боловсруулсан бөгөөд удирдамжууд болон бусад холбогдох мэдээллийг “Аюулгүй аяллын удирдамж & шошго – гарын авлага”-аас үзэх боломжтой.

  • Аюулгүй аяллын шошго нь Ковид-19 цар тахалтай тэмцэх зорилгоор тусгайлан бий болгосон дэлхийн анхны аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмдэг бөгөөд 70 гаруй улсын 300 орчим газрууд хэрэглэж байна.
  • Олон улсын болон дотоодын аялал жуулчлалын зах зээлд жуулчин, аялагч нарын итгэлийг сэргээхэд дэмжлэг болно. 
  • ДАЖЗ-с зөвшөөрсөн хэлбэрээр шошгийг ашиглах буюу вебсайт, имейл, олон нийтийн сүлжээ, баримт бичиг зэрэгт ашиглах боломжтой.
  • Агаарын тээвэр
  • Богино хугацааны түрээс
  • Зочлох үйлчилгээ
  • Нисэх онгоцны буудал буудал
  • Хурал, цуглаан, арга хэмжээ зохион байгуулах
  • Жижиглэн худалдаа
  • Авто машины түрээсийн үйлчилгээ
  • Үзмэр, үйлчилгээ
  • Адал явдалт аялал жуулчлал

зэрэг 10 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүд Аюулгүй аяллын шошго хүссэн өргөдөл илгээх боломжтой.

  • Аж ахуйн нэгжийн шошго авах өргөдлийг маягтын дагуу бөглөх
  • Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний цогц төлөвлөгөө
  • Эрсдлийн үнэлгээний журам
  • Ариун цэвэр, ариутгал, халдваргүйтгэл, гүн цэвэрлэгээний журам /хяналтын хуудас, тусгай ариутгал, цэвэрлэгээ гэх мэт зүйлсийг багтаасан/
  • Ажилтнуудын эрүүл мэнд, аюулгүй байдал, ёс зүйн талаарх шинэчилэн боловсруулсан дүрэм, журам
  • Аялагчдад баримтлах ёс зүйн дүрэм
  • Цар тахлын халдвар авсан сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө /ажилтан болон тусгаарлах өрөөг бэлтгэсэн байх/
  • Ковидын нөхцөл байдлын үед ажилтнуудын давтан сургалтыг зохион байгуулсан тухай нотлох баримт /гэрчилгээ, тайлан гэх мэт холбогдох мэдээлэл/
  • Оролцогч бүх талуудтай ижил төстэй журам хэрэгжүүлэх талаар авсан арга хэмжээ
  1. “Аюулгүй аяллын удирдамж” болон түүний шалгуур үзүүлэлт, шошго ашиглах гэрээтэй заавал танилцана уу. 
  2. Аюулгүй аяллын шошго авах хүсэлтэй аж ахуйн нэгж нь шалгуур үзүүлэлтийн дагуу боловсруулсан дотоод журам, төлөвлөгөө болон хэрэгжүүлж буй арга хэмжээний баримтжуулсан мэдээллийг өргөдлийн маягтад хавсаргаж safetravelsmongolia@gmail.com хаягт илгээнэ.  
  3. АЖХТ-с ирүүлсэн баримт бичигт дүн шижилгээ хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулна. 
  4. Гэрээ байгуулсан аж ахуйн нэгжид шошгийг цахим хэлбэрээр олгоно. 
  5. Шошго авах хүсэлтийг шийдвэрлэх хугацаа ажлын 15 өдөр байна.

Аюулгүй аяллын шошгын талаар нэмэлт мэдээллийг ДАЖЗ-ийн албан ёсны веб хуудас https://wttc.org/COVID-19/Safe-Travels-Global-Protocols-Stamp зочилж авна уу. Мөн олон нийтийн сүлжээнд #safetravelsstamp хаштагийг ашиглан Аюулгүй аяллын шошготой холбоотой контентуудыг үзэх боломжтой. 

Танд асуулт байна уу? Хэрэв тийм бол бидэнтэй дараах хаягаар холбогдох боломжтой.

Аюулгүй аяллын шошго олгох талаарх асуулт:

Имейл: safetravelsmongolia@gmail.com 

АЖХТ-ийн Үйлчилгээний гэрчилгээжүүлэлт, зэрэглэл хариуцсан мэргэжилтэн: 99339194 утсаар холбогдоно уу. 

Бусад асуудлаар info@mto.mn хаягаар холбогдоно уу.