Skip links

Гэрчилгээжүүлэлт

Анкет татах

  1. Хүсэлт гаргaсан албан тоот (Хүсэлтийг Аялал жуулчлалын хөгжлийн төвд гэж хаяглана) Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ. /international tour operator, inbound tour operator, outbound tour operator, domestic tour operator, tour agent-ын аль ангилалд хамрагдах хүсэлтэйгээ тодорхой бичих, хавсралт хэдэн хуудастайг заасан байх/
  2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Захирал томилснообүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр)
  3. Аж ахуйн нэгжийн мэдээлэл авах анкетыг хүснэгтээр бөглөх анкет татаж авах
  4. Аялал жуулчлалын асуудал хариуцсан 2 ажилтнуудын анкет бөглөсөн байх /захирал, дэд захирал хамаарахгүй болно/ анкет татаж авах
  5. Аялал жуулчлалын асуудал хариуцсан ажилтнуудын диплом, сертификатны хуулбар /нотариатаар баталгаажуулсан хувь, 1 хүн нь зайлшгүй аялал жуулчлалын чиглэлээр дээд сургууль төгссөн байна/
  6. Мэргэжлийн ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /эх хувийн хамт/
  7. Албан байрны түрээсийн гэрээний хуулбар /хугацаа нь багадаа 6- сараас дээш хүчинтэй байх, эсвэл өөрийн компанийн байранд үйл ажиллагаа явуулж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар/
  8. Үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө: /10-аас доошгүй хуудас/ Үүнд:
    1. Компанийн танилцуулга
    2. Зах зээлийн судалгаа
    3. Төлөвлөсөн бизнесийн үйл ажиллагаа
    4. Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
    5. Гэрчилгээний үнэ 100000 төгрөг (нэг зуун мянган төгрөг), түүнийг тушаасан банкны баримтын хуулбар
  1. Аж ахуйн нэгж байгууллагын захирлын иргэний үнэмлэхийн хуулбар  Гадаад паспортны хуулбар байж болно/ Олон улсын /international/ болон гадаад оронд жуулчин илгээх /outbound/ үйл ажиллагаа явуулахад дараах НЭМЭЛТ материалыг бүрдүүлнэ.
  1. Жуулчинтай байгуулах гэрээний төсөл
  2. Аяллын хөтөлбөр, багц үнийн судалгаа
  3. Даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар
  4. Гадаадын түнш байгууллагатай байгуулсан гэрээний хуулбар
  5.  Байгууллагын санхүүгийн чадавхийн баталгаа (албан тоот болон дансны тодорхойлолт).

ЖИЧ: Шинээр авч байгаа байгууллагад нэг удаагийн олголтоор гадаад орноос жуулчин хүлээн авах /Inbound/ болон гадаад оронд жуулчин илгээх /outbound/ тур операторын гэрчилгээг давхардуулж олгохгүй бөгөөд 1-ээс дээш жил гадаад орноос жуулчин хүлээн авах /Inbound/ гэрчилгээгээр үйл ажиллагаагаа явуулсны дараа гадаад оронд жуулчин илгээх /outbound/ ангиллын гэрчилгээг нь олгоно. (интернетэд байгаа бэлэн бизнес бэлэн төлөвлөгөөг хуулж авчирсан тохиолдолд материалыг хүлээн авахгүй болно).

Анкет татах

  1. Хүсэлт гаргасан албан тоот (Хүсэлтийг аялал жуулчлалын хөгжлийн төвд гэж хаяглана)
  2. Албан тоотыг байгууллагын нэр хаяг, харьяалал бүхий албан бланкан дээр бичнэ.
  3. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (Захирал томилсоноо бүртгүүлсэн байх, гадаадын хөрөнгө оруулалттай бол захирал томилсон шийдвэр).
  4. Аялал жуулчлалын ангилал тогтоох гэрчилгээний сунгалтын товч мэдээллийн анкетийг хүснэгтээр бөглөх анкет татаж авах.
  5. АЖ-1 маягтыг хүснэгтээр бөглөх маягт татаж авах (дутуу бөглөсөн тохиолдолд хүлээж авахгүй)
  6. Аялал жуулчлалын ангиллын гэрчилгээ (өмнөх оны)
  7. Сунгалтын үнэ 100000 Төгрөг (тавин мянган төгрөг), түүнийг тушаасан банкны баримтын хуулбар