Skip links

ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДАД АНГИЛАЛ-ЗЭРЭГЛЭЛ ОЛГОХ АСУУДЛААР ХУРАЛДЛАА

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, Аялал жуулчлалын боловсрол, хөгжлийн нийгэмлэг, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төв, Аялал жуулчлалын ур чадварын төв зэрэг байгууллагын төлөөллүүд өнөөдөр Хөтөч тайлбарлагчдад ангилал-зэрэглэл олгох асуудлаар хуралдлаа. 2022 оны 1 дүгээр улиралд “Аялал жуулчлалын тухай хууль тогтоомж, тогтоол шийдвэр, дүрэм журам, стандартыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлагыг тодорхойлох нь” сэдэвт 7 цуврал хэлэлцүүлэг болсон. Мөн аялал жуулчлалтай холбогдох төр, хувийн хэвшлийнхний дунд зохион байгуулсан холбогдох бусад хэлэлцүүлэг, чуулга уулзалтын үеэр оролцогчдоос гадаад дотоодын жуулчдад сонирхолтой үзмэр, үйлчилгээ, музей, түүх соёлын дурсгалт газар, байгалийн үзэсгэлэнт газруудыг танилцуулах, ард түмний ёс заншил, аж амьдрал, соёлыг тайлбарлан таниулах, тэдний тав тух, аюулгүй байдлыг хангах зэрэг үйлчилгээ үзүүлдэг хөтөч-тайлбарлагчдыг зэрэгжүүлэх хэрэгцээ шаардлага байгаа тухай саналыг удаа дараалан дэвшүүлсэн.

Иймд дээрх саналуудад үндэслэж хөтөч-тайлбарлагчдад ангилал, зэрэглэл олгох журам боловсруулах юм. Энэ хүрээнд тус Аялал жуулчлалын хөгжлийн төвд дээрх асуудлаар хуралдаж, ажлын хэсэг байгуулахаар боллоо.

 

Leave a comment