Аялал жуулчлалын хөгжлийн төв нь жуулчны бааз, эко гэр, зуслан, гэр хорооллын иргэд, малчин өрхүүдийг нэгдсэн мэдээллээр хангах зорилгоор нийтийн бие засах газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллагуудын талаарх дата санг бүрдүүлж байгаа тул хамтарч ажиллах хүсэлтээ ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
- Тухайн чиглэлээр 2-5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх,
- Жуулчны бааз, эко гэр, гэр хороолол, зуслан, малчин өрх, хээр хөдөө суурилуулж байсан туршлагатай байх,
- Байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлсэн байх,
- Угсарч суурилуулахад хялбар, хэрэглэхэд тухтай, засвар үйлчилгээг хялбараар шийдсэн байх,
- Улирал харгалзахгүй ашиглах боломжтой байх.