Skip links

СОЛОНГОС ХЭЛНИЙ АЯЛЛЫН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ явагдаж байна

“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ААТТӨҮГ, Аялал жуулчлалын ур чадварын МСҮТ хамтран зохион байгуулж буй “Солонгос хэлний аяллын хөтөч тайлбарлагч бэлтгэх сургалт” Улаанбаатар хотноо энэ сарын 2-ны өдрөөс эхлэн явагдаж байна.
Сургалтыг мэргэжлийн монгол, солонгос багш нар зааж байгаа бөгөөд энэ үеэр хотын болон хээрийн аяллын дадлага хийх юм. Уг сургалт “Edelweiss Art Hotel” зочид буудлын сургалтын танхимд болж байгаа ба энэ сарын 14-нд өндөрлөнө.

Leave a comment