Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ энэ сарын 23-нд БНСУ-ын зах зээл дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тур оператур компаниудын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтаар тус улсын зах зээл дээрээс жуулчны урсгалыг хэрхэн нэмэгдүүлэх тухайд харилцан санал солилцов.
Аялал жуулчлалын хөгжлийн төв нь цаашид зорилтот зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын тур оператур компаниудтай нягт хамтарч ажиллах юм.