Монгол орноо сурталчлах, жуулчны урсгалыг Ойрхи Дорнод болон Зүүн өмнөд Азийн бүс нутгаас татах зорилгоор энэ сарын 11-нд АНЭУ-ын Дубай хотноо төвтэй Рида интернейшнл (Rida international) аялал жуулчлалын байгууллагын төлөөлөлтэй АЖХТ-өөс цахимаар холбогдлоо.
Энэ үеэр тус төвийн Гадаад харилцааны мэргэжилтэн Н.Бат-Эрдэнэ агентуудад хандан Монгол Улс болон нийслэл Улаанбаатар хотын тухай ерөнхий танилцуулгыг хийсний зэрэгцээ Наадам, Бүргэдийн баяр, Талын түмэн адуу зэрэг аялал жуулчлалын голлох эвентүүд, түүний онцлог, Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Уг вебинарт Рида интернейшнл байгууллагын Тайланд, Въетнам, Филиппин, Индонез, Малайз улсад байршилтай 28 төлөөлөгч оролцсон юм.
Вебинарын төгсгөлд оролцогчид өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авав.