Skip links

“МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” ВИДЕО КОНТЕНТЫН ЗУРАГ АВАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийг нийтэд сурталчлан таниулах, уг салбарыг хүний нөөцийн дутагдлаас гарахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Мэргэжил бүхэн сайхан” видео контентыг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын ур чадварын төв, BPR академитай хамтран бүтээхээр тогтсон.
Энэ ажлын хүрээнд энэ сарын 25-ны өдөр Хөтөч тайлбарлагчдын холбоотой хамтран аяллын хөтөч гэдэг ямар мэргэжил болох, түүний онцлог, ур чадвар зэргийг хөтөч тайлбарлагч Б.Баасанбат, Д.Намжилдорж, Б.Батжаргал нараар тайлбарлуулсан зураг авалт боллоо. Дараагийн удаад аяллын менежер гэж ямар мэргэжил болохыг сурталчилсан зураг авалт хийгдэх юм.

Leave a comment