Skip links

Монгол Улсад суугаа Элчин сайдуудад аялал жуулчлалын бодлогоо танилцуулав

Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтын хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин нар энэ сарын 21-нд Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг Монголын аялал жуулчлалын салбартай уялдуулж буй байдал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамна ас 2022 онд аялал жуулчлалын салбарт дэвшүүлж буй зорилт, үйл ажиллагааны чиглэлээ танилцуулан, хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Уулзалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс зохион байгуулав.

Leave a comment