Skip links

МОД ТАРИХ ЦАХИМ СУРГАЛТАД 90-ЭЭД ХҮН ОРОЛЦОВ

Аялал жуулчлалын хөгжлийн төв, “Чинагийн Галсан” сан хамтран энэ сарын 29-ний  өдөр цахимаар зохион байгуулсан мод тарих анхан шатны сургалтад 90-ээд хүн оролцов.
Сургалтыг “Чинагийн Галсан” сангийн тэргүүн Ч.Галтайхүү удирдан явуулсан ба Монгол оронд нийтлэг ургадаг моддыг хэрхэн ургуулах вэ, мод тарих тохиромжтой үе, хөрс болон бордооны сонголт, түүний арчилгаа, усалгаа зэрэг сэдвээр оролцогчдод мэдлэг ойлголт өглөө.
Энэ үеэр зөвлөх Ч.Галтайхүү оролцогчдын зүгээс асуусан асуултад хариулсаны зэрэгцээ зөвлөмж зөвлөгөө өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга дор өрнөж буй “Тэрбум мод” аян, Аялал жуулчлалын хөгжлийн төвөөс дэвшүүлсэн “Нэг жуулчин-Нэг мод” аяны хүрээнд уг сургалтыг зохион явуулахад нийслэл хотоос гадна орон нутгийнхан идэвхтэй оролцов.

Leave a comment