Skip links

ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АЖЛЫН ХЭСЭГ “ТАЙЖ РЕСОРТ” ЗОЧИД БУУДАЛД АЖИЛЛАЖ БАЙНА

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 тоот тушаалаар Зэрэглэл тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсэг өмнө нь зэрэглэл тогтоох хүсэлт гаргасан “Богд” зочид буудлын хүсэлтийн дагуу Өвөрхангай аймагт энэ сарын 14-нд ажилласан юм.
Тус ажлын хэсэг энэ сарын 22-ны өдөр  “Тайж ресорт” зочид буудалд зэрэглэл тогтоохоор ажиллав. Аялал жуулчлалын хөгжлийн төвд 2020-2021 оны хооронд хүсэлтээ ирүүлсэн зочид буудал, жуулчны баазад зэрэглэл тогтоох ажлыг 4, 5 дугаар сард багтаан зохион байгуулна.

Leave a comment