
Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал дахь Жуулчны мэдээллийн төвд Аялал жуулчлалын хөгжлийн төвийн дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нар өнөөдөр ажиллаж, тус мэдээллийн төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх талаар санал солилцлоо.

Уг жуулчны мэдээллийн төв нь өнгөрсөн оны 7 дугаар сард байгуулагдсан. Одоогийн байдлаар олон улсын ISO 14785:2014(E) стандартын дагуу Улаанбаатар хот болон 21 аймгийн 26 нэр төрлийн мэдээллээр гадаад дотоодын аялагч жуулчдад үйлчилж байна.
Цаашид хамтарч ажиллах албан байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй Аялал жуулчлалын хөгжлийн төв нээлттэй ажиллана.