Skip links

“Гэр ба байгаль” брендийн ахисан түвшний сургалт болов

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төвөөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан Нүүдлийн аялал жуулчлалын “Гэр ба Байгаль” брендийн ахисан түвшний сургалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хоёр өдрийн хугацаанд боллоо.

Эхний өдөр тус брендийн оролцогч малчин өрхөд тавигдах үндсэн шаардлага, шалгуур үзүүлэлт, гэрчилгээжүүлэлтийн ангиллууд, гэрчилгээжүүлэх үйл явц, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, эхлэлийн хөрөнгө оруулалт, байгаль орчин, нийгэм-эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэрэг сэдвээр сургалт оров. Хоёр дахь өдөр төсөл хэрэгжиж буй Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд аймгийнхаа аялал жуулчлалын нөөц боломж, дэд бүтцийн өнөөгийн байдлын талаар танилцуулга тавьж, “Гэр ба байгаль” брендийн оролцогчдын дүрд хуваагдаж, өөр өөрсдийн дүрийн үүрэг оролцоо, тавигдах шаардлага зэргээр багийн хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уг брендийн анхан шатны сургалт өнгөрсөн оны 12 дугаар сард Улаанбаатар хот, Архангай аймагт тус тус зохиогдсон. Тэдгээр сургалтаас зохих мэдлэг авсан оролцогчдыг ахисан түвшний сургалтад хамруулж, амжилттай суралцсан 42 оролцогч сургагч багшийн сертификат гардлаа.

Leave a comment