Skip links

БОАЖЯ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЗОЧИД БУУДАЛ, ЖУУЛЧНЫ БААЗУУДАД ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/86 тоот тушаалаар Зэрэглэл тогтоох ажлын хэсгийг байгуулсан. Өвөрхангай аймгийн “Богд” зочид буудал зэрэглэл тогтоох хүсэлт гаргасан тул тус ажлын хэсэг 4 дүгээр сарын 15-нд газар дээр нь очиж ажиллалаа.
Аялал жуулчлалын хөгжлийн төвд 2020-2021 оны хооронд тодорхой тооны аж ахуй нэгжүүд албан ёсоор зочид буудал, жуулчны баазын зэрэглэл тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн юм.
Иймд энэ оны 4, 5 дугаар сард зэрэглэл тогтоох ажлыг зохион байгуулна.

Leave a comment