Skip links

БНСУ-Д МОНГОЛ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ АРГА ХЭМЖЭЭ ЦАХИМААР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг БНСУ-д сурталчлах, тус улсаас ирэх жуулчдын урсгалын тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв (ТӨҮГ)  БНСУ-ын “Данкүүк” их сургуулийн багш, оюутнууд болон Чежү хотын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, БНСУ дахь Монгол судлалын хүрээлэн хооронд зохион байгуулсан цахим хурал энэ сарын 22-ны өдөр боллоо.
Энэ үеэр АЖХТ-ийн захирал С.Бат-Эрдэнэ “Жуулчдын урсгал, тоог нэмэгдүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний нөөц, цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлт” сэдвээр танилцуулга илтгэлийг амжилттай хүргэсэн юм.
Хурал асуулт хариултын хэсгээр үргэлжилж, Чежү хот дахь багш судлаачдын зүгээс АЖХТ-ийн хооронд цаашид хоёр улсын түүх, соёлын харилцан хамаарлыг судлахын зэрэгцээ аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллахаар тогтов. Энэхүү цахим хуралд хоёр талын нийт 80 гаруй зочид төлөөлөгч оролцлоо.

Leave a comment