“Аялал жуулчлалын хөгжлийн төв” ААТТӨҮГ, Аялал жуулчлалын ур чадварын МСҮТ хамтран явуулж буй Аяллын хөтөч тайлбарлагч бэлтгэх хоёр дахь ээлжийн сургалт энэ сарын 23-ны өдрөөс эхлэв. Эхний ээлжийн сургалтад солонгос хэлтэй хөтөч тайлбарлагчдыг хамруулсан бол энэ удаад оролцогчдоос ямар нэг хэлний мэдлэгийн шаардлага тавиагүйгээрээ онцлог болж байна. Сургалтын эхний хичээл түүхийн хичээлээр эхэлж, хичээлийг ОУХ-ны магистр Б.Батмөнх удирдан явуулсан юм. Уг сургалт “Edelweiss Art” зочид буудлын хурлын зааланд энэ сарын 23-наас ирэх сарын 6-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.