Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний мэргэжлийг нийтэд сурталчлан таниулах, уг салбарыг хүний нөөцийн дутагдлаас гарахад дэмжлэг үзүүлэх, мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэхэд чиглэсэн “Мэргэжил бүхэн сайхан” видео контентыг Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын ур чадварын төвтэй хамтран бүтээхээр тогтоод байгаа билээ.
Энэхүү ажлын хүрээнд энэ сарын 24-нд Аялал жуулчлалын хөгжлийн төвийн захирал С.Бат-Эрдэнэ, тус төвийн Инновацын хэлтсийн дарга О.Одгэрэл, Аялал жуулчлалын ур чадварын төв МСҮТ-ийн гүйцэтгэх захирал С.Нина, Монголын Баристагийн холбооны тэргүүн Л.Дэлгэрмаа, Монголын холимог ундааны холбоо болон Бартендерын холбооны тэргүүн Э.Ганзориг нар уулзалт хийлээ.
Контентыг тодорхой хэд хэдэн чиглэлд хийж, олон нийтийн сүлжээнд цацаж мэргэжлүүдийг сурталчлах ажлыг зохион байгуулах юм.