Skip links

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ИНТЕРПРИТАЦ 2022” ОЛИМПИАД БОЛНО

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль, “Чингис хаан” музей, “Улаанбаатар” аялал жуулчлалын холбоо хамтран “Аялал жуулчлалын интерпритац 2022” Улаанбаатарын нээлттэй олимпиадыг энэ жил уламжлал ёсоор зохион байгуулна. Олимпиадын зорилго нь түүх, соёлын өвийг утга уран сайхнаар тайлбарлагч залуусын авьяас, ур чадварыг нээн илрүүлэх явдал юм. Эхний шатны шалгаруулалт 4 дүгээр сарын 30-ныг хүртэл, төгсгөлийн шатны шалгаруулалт 5 дугаар сарын 14-нд явагдах ба олимпиадад ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчид болон их дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнууд оролцох боломжтой. Оролцогчдыг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн www.nucb.edu.mn сайтын “АЖИ2022ОЛИМПИАД” цэсээр бүртгэж эхэлсэн аж.

 

Leave a comment