Аялал жуулчлалын хөгжлийн төв нь 2022 оны дөрөвдүгээр сарын нэгнээс эхлэн хөшөө дурсгалынхаа өнгийг сэргээн засварлах, угтах үүд хаалгаа угааж өнгөлөх, туг далбаагаа солих, нийтийн бие засах газруудыг стандартын дагуу шинэчлэх, ариутгал халдваргүйтгэл хийх, гудамж талбайгаа цэвэрлэх, хур хог хаягдлаа арилгах зэрэг бүтээлч ажлуудыг дор бүрнээ өрнүүлэх “Аялал жуулчлалдаа бэлдье” уриалгыг дэвшүүлсэн.
Энэхүү санаачилгын хүрээнд Аялал жуулчлалын хөгжлийн төв ААТТӨҮГ, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ, Чингэлтэй дүүргийн ТҮК-ийн ажилтнууд болон МУБИС, ХААИС, СИТИ их сургуулийн багш оюутнууд хамтран энэ сарын 27-ны өдөр Өглөөний гудамжнаас Жуулчны гудамж /Найман шарга/ хүртэлх хотын төв хэсэг, мөн Хуульчдын гудамжийг тус тус цэвэрлэж, хайс хашааг арчиж өнгөллөө.
Түүнчлэн Өглөөний гудамж, Хуульчдын гудамж дахь хөшөө, дурсгалуудыг угаасны зэрэгцээ Ногоон байгууламжийн албаныхан зориулалтын машинаар мод бутны усалгаа хийв. Цэвэрлэгээ 06:30-08:30 минутын хооронд дээрх маршрутаар үргэлжилсэн бөгөөд 21 аймгийн БОАЖГ-ын хамт олон, мэргэжлийн холбоодыг энэхүү уриалгад нэгдэж, уг аянд идэвхтэй оролцохыг уриаллаа.










