Аялал жуулчлалын хөгжлийн төв нь Монгол Улсын Засгийн газрын “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалтад орсон зочид буудал, жуулчны бааз, амралтын газрын баталгаажуулалтыг гүйцэтгэхээр Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасны дагуу Үндэсний итгэмжлэлийн төвөөс Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн анхдагч үнэлгээнд хамрагдаж байна.
Энэхүү арга хэмжээний хүрээнд тус төв нь Аялал жуулчлалын үйлчилгээний баталгаажуулалтын албыг бий болгон, MNS ISO IEC 17065:2013 Тохирлын үнэлгээ- Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага стандартын дагуу баталгаажуулалтын албаны гүйцэтгэх ажлын чиглэлийг тодорхойлон, үйлчилгээний баталгаажуулалттай холбоотой журам, заавруудыг бий болгон, баримтжуулж, бүртгэх, хариуцсан мэргэжилтэн, шинжээч нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгож, шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлээд байна.

