Skip links

Адууны хийморь – 2019 гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдах гэж буй ТАЛЫН ТҮМЭН АДУУ 2019 арга хэмжээг угтан Адууны хийморь – 2019 гэрэл зургийн уралдааныг Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зарлажээ.

Уралдаанд: Монгол түмний адуу маллах соёл, адууны араншин, адуучдын авхаалж самбаа зэргийг аль болох шинэлэг зохиомж, өгүүлэмжтэй харуулсан бүтээлүүдээ ирүүлэхийг уриалсан байна.

Зураг хүлээн авах хугацаа: 2019 оны 10 сарын 10-ны өдрөөс 10 сарын 25-ныг хүртэл авах ба photo@mopa.mn цахим хаягаар эсвэл Улаанбаатар хот, Амарын гудамж,ТУУШИН группын 501 тоот өрөө, МГЗНХолбоонд хүргэн өгнө.

Холбогдох утас: 99881159 99892111. 95149434
Шилдэг бүтээлийн үзэсгэлэнг 11 сарын 02-нд Батноров суманд буюу Талын түмэн адуу арга хэмжээний үеэр гаргаж шалгаруулна.

Leave a comment